Өчигдөр Японд болсон байгалийн гамшгийн улмаас хоёр хүн нас барж олон хүн гэмтсэн байна. Камакура, Канагва хот орчим болсон хар салхи маш том давалгааг үүсгэж гудамжууд усанд автжээ.
58 настай эмэгтэй, 42 настай эрэгтэйн цогцос усанд автсан гудамжнаас олдсон байна. Японы Засгийн газар байгалийн гамшиг болсон бүсээс 34 мянган хүнийг нүүлгэж байна.
Улсын төв болон зүүн хэсэгт галт тэрэг, усан онгоцын хөдөлгөөнийг зогсоосон. Цаг уурчдын мэдээлж байгаагаар хар салхи өнөөдөр Хоккайдо болон Сахалин арлыг дамжин өнгөрөх юм байна.
Хүчтэй салхины улмаас цахилгаан утас тасарч, 200 мянга гаруй хүн цахилгааны хомсдолд оржээ. Түүнчлэн 250 орчим нислэгийг зогсоож, 49.000 зорчигч зорьсон газартаа хүрч чадахгүй байгаа аж.
mnb.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих