Амьдралаа хөлсөөрөө бүтээж яваа бусдын төлөө байгаагаа өгч чаддагийн тод жишээг Ганзоригийн Мандахнаран харуулж яваа. Тэрбээр 2012 оны олимпд явж чадаагүй ч тэр хугацаанд өөрөө хоёр давхар байшин барьж 20 гаруй нялхасыг ачилж таван хүнийг олсон хэдэн төгрөгөөрөө цалинжуулж яваа аав хүн.
Тэр хэзээ ч өөрийнхөө төлөө барилдаагүй. Монголын бахархал болсон хүүгээ ард түмэн нь бэлгээр урамшуулахаар шийджээ. Мөн дуучин Т.Дэлгэрмөрөн түүнийг эх орондоо ирэхэд нь угтан авах ба өөрийн фэйсбүүкдээ "Мандахнарангаа Монгол эх орондоо ирэхэд нь би андуудтайгаа Чингис хаан олон улсын онгоцны буудал дээр угтан авч чин сэтгэлийн хүндэтгэл үзүүлж түүндээ урам хайрлах болно." хэмээжээ.
"Х түц" продакшн
Мандахнарангаа Риогын нутагт
хурсан гунигаа Монгол түмэнтэйгээ тайлаг хэмээн бодож манай Х Түц
Продакшн оршин тогтнох бүхий л цаг хугацаанд тайз дэлгэцийн бүхий л уран
бүтээлийг маань гэр бүлийн хамт үнэ төлбөргүй үзэх эрхийг олгож байна.
Мөн Монгол түмний бахархал болсон Сумъяа, Отгондалай нартаа бас энэхүү
эрхийг олгож байна. Монгол түмэн юу байна түүгээрээ дайлдаг билээ. 3-хан
сая Монгол ямар хүчтэйг харуулж яваа та бүхнээрээ бахархая.
Бөхийн тайлбарлагч С.Шижирбат
"Хүчит Чулуут" ХХК-ий үүсгэн байгуулагчдаас олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин Г.Мандахнаранг 2 өрөө байраар мялааж байгаа юм байна.
Хамгийн их сэтгэл учраам бэлэг нь Канадад байх Монгол охин Д.Уянга бөгөөд Г.Мандахнарангийн барилдааныг үзээд аавтайгаа хамт уйлсан байна. Тэгээд дунд сургуульд авсан медалиа Мандахаа ахдаа бэлэглэхээр шийджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих