Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 29. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Наран 5 цаг 55 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, бөө удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Гэр бүлд хэрүүл маргаан гарна. Гэнэтийн таагүй үйл явдлууд болно. Үнэтэй бэлэг авч магадгүй. Гэр бүл болоход тааламжтай цаг од эрхэсийн ивээлийг бүү алд. Олсон ашиг нь гэнэтийн зардалд хүргэнэ. Харэгтэй хүмүүстэйгээ харьцаж ихээхэн ашиг олох боловч та нэлээд сэтгэл хөдлөлтэй байна.
Үхэр (4/20-5/20) Хэрвээ та дуусгаагүй үлдсэн ажлаа дуусгахаар хичээж байгаа . бол түүнийгээ орхисон нь дээр. Уран зураг, хөгжим гар урлал зэрэг нь таныг сэдэлжүүлж, та театр болон концертонд явж, сонирхолын бүлэгт нэгдэх бололтой. Та хайр дурлалын харилцаандаа санаачлага гаргаж чадах юм бол хайртыгаа баярлуулах болно.
Арслан (7/23-8/22) Олон талт өдөр. Хэрхэн эрүүл мэндээ хамгаалах, хоолны дэглэм барих, эсвэл хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэсэн бодлууд таны сэтгэл санааг эзэмдэх болно. Энэ нь таны үйл хөдлөлд чухал нөлөө үзүүлнэ. Та худалдан авалт хийж дуусаад их хэмжээний мөнгө төлөх болно. Та хамтрагчтайгаа мөнгөний зарлагийн талаар санал зөрчилдөх болно. Хэрвээ та өөрөө ажиллаж мөнгө олдог бол мөнгөний талаар таны хэлсэн үг үнэн байна.
Охин (8/23-9/22) Охиныхоныг стресст оруулж болохуйц таагүй мэдээ сонсох болно. Гэр бүлийн асуудал нь материаллаг эрэлт шаардлагатай холбоотой байх болно. Өнөөдөр та эрэлт шаардлагаа хязгаарлах хэрэгтэй. Зөв хооллох, сайн амрах, бие организмаа цэвэршүүлэх зэрэг амьдралын зөв хэв маягийг дагах хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22) Өнөөдөр та нөхцөл байдлыг өөрийн хяналтанд барьж чадна. Ажиллах боломжтой, аргатай байна. Зөн билэг, ухаалга тооцоо чинь нөхцөл байдлыг зөв үнэлж, таны занг тодорхойлж өгнө. Болж буй зүйлд хариуцлагатай хандана. Та санаачилгыг гартаа амжилттай авч чадвал амжилт ялалтаар дуусгахыг хичээ, замын хагаст ажлаа орхиж болохгүй.
Хилэнц (10/23-11/21) Ариусах гэмших өдөр. Өнөөдөр ажил хэрэгт эерэг ба сөрөг чухал өөрчлөлтүүд гарч магадгүй. Та дайснуудынхаа хорт явуулгын золиос болох эсвэл түншүүдээсээ хэт хамааралтай болж болзошгүй байна. Ухаалагаар бүгдийг шийдэхийг хичээ
Нум (11/22-12/21) Таамаглашгүй өдөр. Өнөөдрийн оддын чиг хандлага бага зэрэг тодорхойгүй байна. Ямар ч асуудлыг шийдвэрлэх түлхүүр нь даруй ярилцах юм. Та ерөнхийдөө нээлттэй байх хэдий ч зарим нууцлаг хүмүүсийн хувьд зарим зүйлс бага зэрэг хачин санагдах бололтой. Гэвч, бууж өгсөний хэрэггүй. Хамтран ажиллагсад чинь тантай санал нийлэхгүй байх нь таныг бага зэрэг зовоох бололтой. Энэ бүгдэд цухалдаж, өөрийгөө зовоох хэрэггүй.
Матар (12/22-1/19)
Шалгуурын өдөр. Мартууд ихэвчлэн хэцүү нөхцөл байдлыг хэт их
гутралгүйгээр давдаг. Хэдий тийм боловч бусад хүмүүс таны бодол санаа
болон хувийн орон зай руу тань халдах гэж оролдох болно. Өөрийнхөө хийж
буй үйлдэл болон зан авиртаа анхааралтай бай. Бусдыг өдсөн үйлдлүүд
дандаа гамшигаар дуусдаг гэдгийг сана.
Хумх (1/20-2/18) Алтан хавчаар доторх оюу буюу алмаз эрдэнэ зүүдэлбэл таны хүсэл биелэж баяр баясгалан авчирна. Ихэнх хумхынхан хайртай хүнээ олохыг эрмэлзэх бөгөөд олдохгүй бол хэн нэгний хүчээр олж авахад хүрнэ. Хэрэв та төвийг сахиж буулт хийвэл амжилт таны талд өөрөө ороод ирэх болно. Дуугүй байснаараа та урд өдрүүдийн таагүй байдлаас ангижирч чадна.
Загас (2/19-3/20) Энэ өдөр сайхан сэтгэлээс хүнд туслаж сэтгэл санааны тайван байдлыг хадгалаж сайн сайхны төлөө гэсэн уриатай байх өдөр. Ялангуяа уран бүтээлч загаснуудын хувьд маш таатай өдөр. Од эрхэс хамгийн дотны хүмүүстэйгээ уулзахыг зөвлөж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих