Өмнөд Солонгосын Штабын дарга нарын зөвлөлөөс мэдээлснээр, Пхеньяны шумбагч завин дээрээс хөөргөсөн алсын тусгалт пуужин Японы эзэмшил нутгийн 80 км гүнд унасан аж. Энэхүү мэдээллийг Японы ерөнхий сайд Шинзо Абэ баталсан байна.
Хойд Солонгосын алсын тусгалт пуужин нийтдээ 480 км нисээд Япон тэнгист унасан бөгөөд Японы тэнгисийн болон агаарын хөлгүүдэд ямар нэгэн хор хохирол учруулаагүй бололтой.
Японы засгийн газрын зүгээс, БНАСАУ-ын энэхүү ээлжит туршилт нь Япон
улс болон нийт бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна гэжээ. Наран
улс үүнтэй холбогдуулан Хойд Солонгост эрс шийдэмгий эсэргүүцэл
илэрхийлсэн аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих