УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтнүүдийн төрийн албыг төрлийн алба болгосон мэргэжлийн бус томилгоонууд олон нийтээс хүчтэй шүүмжлэл сонссон. Тэгвэл МАН дахь албан тушаалын хувиарлалт нутаг, ус жалга дов руугаа аль хэдийнэ хальж оржээ. Тухайлбал, Увсын тодотголтой УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Улсын аварга С.Мөнхбатыг Эрдэнэс Таван толгойн захирлаар томилуулахаар лоббидож эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
С.Мөнхбат нь Улсын аварга гэх нэр нүүрээ ашиглан өнгөрсөн хугацаанд монголоос хятадуутай нүүрс гэрээлэх зуучлагчийн үүргийг амжилттай үйцэтгэж ирсэн бөгөөд энэ төрлийн наймаанд гаршсан төдийгүй амташсан нэгэн гэнэ.
Түүний тухайд хэрвээ Эрдэнэс таван толгойн захирлаар очих аваас "Хятадуудтай их хэмжээний нүүрс гэрээлэх ажлыг цаашдаа асуудалгүй гүйцэтгэнэ, үүнд Ц.Нямдорж гишүүн туслана” хэмээн одоо ч гэсэн ярьж яваа сурагтай.
Магадгүй Аварга С.Мөнхбат энэ мэтээр нүүрснээс их хэмжээний ашиг олж болохыг харсны үндсэн дээр ийнхүү зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Төрийн өмчит компанийн захирлаар очихоор санаархаж байгаа нь энэ бололтой.
С.Мөнхбатын тухайд өнгөрсөн өдрүүдэд Төрийн өмчийн хороо зэрэг газруудаар Эрдэнэс таван толгойн захирлын томилгоотой холбоотой асуудлаар хөлөө хугартал хөөцөлдөж явсан гэнэ.
Харин мэргэжлийн бус тэр тусмаа бөх хүн Эрдэнэс таван толгой гэх хариуцлагатай компанийн захирлаар очих гэж байгааг МАН-ын учир мэдэх эрхмүүд шүүмжлэлтэйгээр хүлээн авч, эрс эсэргүүцсэн ч энэхүү шүүмжлэлийг нь Ц.Нямдорж гишүүн сонсоогүй аж. Үүгээр ч үл барам Ц.Нямдорж нутгийн дүү С.Мөнхбатыгаа ямар ч аргаар хамаагүй Эрдэнэс таван толгойн захирлаар заавал томилохыг холбогдох хүмүүст нь үүрэгдэж, хөгшин хууль тогтоогчийн зангарагаа харин ч нэг харуулаад авсан гэнэ шүү.
Х.Онон Zuvsongolt.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих