Исландын усан доогуур аялагч салхич шувуудыг үзэхээр Гримсей аралд жуулчид олноороо ирэх болжээ. Исландын нэгэн аяллын компани салхич шувуудыг хамгийн ойроос харах боломжийг жуулчдад олгож байна.
Сониучхан, өхөөрдмөөр хуяг хошуутыг хамгийн ойроос харахыг жуулчид ихэд хүсдэг байна. Исландын аяллын компани анх усан доогуур аялахыг жуулчдад санал болгож эхэлсэн байна. Ингэснээр жуулчид ховордсон салхич шувуудыг холоос харахын оронд тэдэнтэй хамтдаа усан доогуур шумбаж, тэднийг хамгийн ойроос харах боломжтой болжээ. Энэ шувууд тийм ч хурдан сэлдэггүй бөгөөд усан доогуур 60 метрийн гүнд сэлдэг байна.
Хойд туйлын аяллын компанийн захирал Халла Инголфспотир,"Би усанд доогуурх аяллыг шинэ төвшинд авчирсан. Бид хуяг хошуут шувуудыг алсаас харахын оронд хамгийн ойр хамтдаа сэлж, тэдний зургийг дарах боломжтой. Тэднийг ажиглах үнэхээр сонирхолтой байдаг. Усан дотор сэлэхийг нь харах үнэхээр гайхалтай байх болно” гэжээ.
Тус компани Исландын байгаль орчин, зэрлэг амьтдыг харж хамгаалдаг гэдгээ хэллээ. Байгаль дэлхийг сахин хамгаалах нь Хойд туйлын аялагчдын анхаарах зүйлсийн хамгийн гол санамж юм. Салхич шувууд нь маш олон өнгийн хошуутай байдаг бөгөөд улбар шар өнгийн хөлтэй. Газар дээр гарахаараа тэд тасралтгүй шулганадаг ч усан доогуур шумбахдаа ямар ч чимээ гаргадаггүй байна. Жуулчид энэ өхөөрдөм шувуудын үйлдэл бүрийг харах боломжтой.
Хойд туйлын салхич шувууд амьдралынхаа ихэнхи хугацааг далайд өнгөрөөдөг. Гэхдээ тэд 4 сараас 9 сарыг хүртэл үр төлөө тэжээхийн тулд хуурай газар дээр гардаг байна. Хойд туйлын салхич шувуудын 60 гаруй хувь нь Исландад байдаг.
Э.Лхагва
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих