Турк улс Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын армийнхан АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн агаарын дэмжлэгтэй Сирийн Жараблус хотыг хэт даврагчдаас чөлөөлөхөөр тэмцэж эхэлсэн байна.
Жараблус хот нь Турк улстай хил залгаа оршдог юм. Террористууд тус хотоор дамжин Туркт ирдэг аж. Туркийн армийнхан тус хотод байрлах хэт даврагчдын төв байруудыг устгаж, улмаар байлдааны танкуудаа илгээсэн байна.
Сирийн мөргөлдөөн эхэлснээс хойш Турк улс анх удаагаа тус улс руу нэвтэрч, цэргийн ажиллагаа явуулж буй юм. Өмнө нь зөвхөн агаараас цохилт өгдөг байжээ. Туркийн Батлан хамгаалах яам "Жараблус хотноо байрлах хэт даврагчдын 12 байршлын 11-ийг нь амжилттай устгалаа” гэж мэдэгдсэн байна. Эрх баригчид хоёр долоо хоногийн дотор Жараблус хотыг хэт даврагчдаас чөлөөлөхөөр төлөвлөж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих