Төрийн дээд эрх мэдлийг угсаа залгамжлан авдаг хаант засаглалтай улс
дэлхий дээр 43 байна. Тэдгээрээс хамгийн эртний хаант улс нь Япон бөгөөд
манай тооллын өмнөх 660 онд анх хаант засаглалыг тогтоож байжээ. Харин
Европ тивийн хамгийн эртний хаант улс нь Дани бөгөөд 899 онд хаант
засгийг тогтоосон юм байна.
Хаант засаглалтай эдгээр 43 оронд Хэмжээгүй эрхт хаант улс буюу бүх эрх хааны гарт төвлөрсөн орон 10, Хууль тогтоох эрхтэй Үндсэн хуульт хаант засагтай улс 4, Хууль тогтоох эрх парламентат шилжсэн Үндсэн хуульт хаант засагтай, хаан нь Төлөөлөх бэлгэдлийн шинжтэй 12, Британийн хамтын нөхөрлөлийн 16 орны хаан тус тус байгаа юм.
Эдгээр улсууд нь хаанаа эзэн хаан, ван, тайж, герцог, султан, эмират гэх мэтээр нэрлэн өргөмжилдөг байна.
Хаант засгийн бас нэгэн өвөрмөц хэлбэр бол Италийн Ром хот доторх католик шашны гол төв болох Ватиканы Папын улс /хамба лам/ юм.
Ихэнх тохиолдолд эзэн хааны эрх мэдэл насан туршийнх байх бөгөөд үе залгамжлал эцгээс хүүд шилждэг. Японы эзэн хааны угсаа нь өнөөг хүртэл хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хааны угсаа гэж тооцогддог байна.
Сонирхолтой нь Малайз, Эмират улсууд өөрсдийн эзэн хаан буюу "эмир"-ээ 5 жилийн хугацаагаар сонгодог ажээ.
Бахрайн улсын хаан Хамад би Иса Аль-Халифа
Бутан улсын хаан "Луугийн хаан” хэмээх Жигмэ Кесар Намгяел Ванчук хатан хаан Жецун Пемагийн хамт
Британийн хунтайж Филипп. Эдинбургийн гүн байсан тэрээр Хоёрдугаар Элизабет хатан хаантай 1947 онд гэрлэсэн юм.
Вейлсийн хунтайж Чарльез
Английн хунтайж Уиллиам
Бруней улсын султан Хассанал Болкиа. Удаан хугацаанд хаант засаглалын эрхэнд байгаа султануудыг нэг. Энэ жил 70 насныхаа ойг тэмгдэглэж байгаа.
Камбожи улсын хаан Нородом Сихамони
Дани улсын хатан хаан Маргерет II . Нөхөр, хунтайж Консортын хамт.
Япон улсын хаан Акихити, хатан хаан Мичикогийн хамт. Тэд 1959 онд гэрлэсэн бөгөөд 1989 оноос хойш хаан ширээнд сууж байгаа юм.
Хунтайж Нарихито, гэргий Масакогийн хамт. Япон улсын дараагийн хаан болох магадлалтай.
Иордан улсын хаан Абдуллах, хатан хаан Раниагийн хамт.
Кувейт улсын эмир Шех Сабах Аль-Ахмад Ал-Жабер
Лесото улсын хаан Леци III.
Лихтенштейн улсын хаан Ханс-Адам II.
Льюксембург улсын сүр жавхлант гүн Хенри болон гүнгийн авхай Мариа Тереса нар.
Монако улсын хаан ширээг өв залгамжлагчид. Ханхүү Жакс Хоноре Рэйнер болон гүнж Гарбейл нар нь 2014 оны 12 дугаар сарын 10-нд мэндэлжээ.
Морокко улсын хаан Мухаммед VI, хатан хаан Лалла Салмагийн хамт.
Нидерланд улсын хаан Уиллиам-Александр. Хатан хаан Максимагийн хамт.
Норвеги улсын хаан Харалд V хатан хаан Сонжагийн хамт.
Оман улсын султан Кабус бин Саид
Катар улсын эмир Шех Тамим бин Хамад Аль-Тани
Саудын Арабын хаан Абдулла
Испани улсын хаан Фелипп VI хатан хаан Летизиагийн хамт
Свазиланд улсын хаан Мсвати III. Тэрээр 18 настайдаа хаан ширээнд суужээ.
Швед улсын хаан Карл XVI хатан хаан Силвиагийн хамт
Тайланд улсын хааны гэр бүл. Хаан Бумибол Адуляде, ханхүү Маха Ваяралонкорн, хатан хаан Сирикит нар.
Тонга улсын хаан Тупоу VI, хатан хаан Нанасипуагийн хамт.
zovsongolt.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18927
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих