Эрдэмтэд энэ долоо хоногт дэлхийтэй маш төстэй гариг илрүүлсэн хэмээн олон нийтэд мэдэгдээд байна.
"Проксима б" хэмээн нэрлэгдээд байгаа уг гариг нь манай нарны системийн гадна оршдог. Эрдэмтэд мэдэгдэлдээ тус гаригийн температур нь ус шингэн төлөвт байх нөхцлийг хангасан бөгөөд ямар нэг амьдрал оршиж байж магадгүй. Гэхдээ одоогоор ямар нэг амьдрал байгаа эсэхийг нарийн тодруулаагүй байна гэжээ.
"Проксима б" нь дэлхийгээс массаараа арай илүү ба манай нарны системд хамгийн ойр орших амьдралтай гариг байж магадгүй гэж Европын одон орон судлалын төв мэдэгдсэн юм.
Уг гаригийн нарны системийг дараах видеогоор дүрсэлсэн байна.
Дээрх видеонд үзүүлсэн ногоон хэсэг нь амьдрал орших боломжит бүс юм.
"Проксима б" гариг дэлхийгээс 1,3 дахин том ба өөрийн системийн нарнаас орших зай нь нар, дэлхийн хоорондох зайнаас таван дахин ойр аж.
Эрдэмтэд тус гариг дээр амьдрал байгаа эсэхийг үргэлжлүүлэн судалж байна.
М.Хангай
BreakingNews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих