2016 оны 08-р сарын 24-ний өдөр БОЭТ-д тарваган тахал өвчний сэжигтэй өвчтөн ирсэнтэй холбогдуулан гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч аймгийн Онцгой комисс хуралдаж ариутгах,тусгаарлах, тодорхой бүсэд хязгаарлалтын дэглэм тогтоож,хавьтагчдыг тогтоох ажлуудыг хийхийн хамт Улаанбаатар хот руу дээжийн шинжилгээг явуулсан арга хэмжээг авсан. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулсан дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Шинжилгээгээр тарваган тахалын савханцар илрээгүй,эсрэг төрөгч тодорхойлогдоогүй, тарваган тахалын нянгийн болон бусад өвөрмөгц гене тодорхойлогдоогүй гэсэн дүгнэл гарсан байна. Энэ удаагийн тохиолдол нь тарваган тахал гэж батлагдаагүй тул аймгийн Онцгой комисс өнөөдөр дахин хуралдаж тодорхой бүсүүдэд гаргасан хязгаарлалтын дэглэмүүдийг цуцалж, постуудыг буулгаж хэвийн ажиллагаанд шилжүүллээ. Мөн Онцгой комиссын хуралдаанаас агнахыг хуулиар хориглосон ан амьтны мах хэрэглэсэн энэ хэргийг гүйцээн шалгах,гарал үүслийг тогтоох чиглэлээр ажиллах үүргийг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудад өглөө.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18943
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих