Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн плей-офф шатны тоглолтууд өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Аваргуудын лиг орох үлдсэн таван багийн тоглолт болж, 32 багийн нэр бүрдлээ. Эхний тоглолтдоо Румыны "Стяуа” багийг талбайд нь 5:0-ээр бутниргэсэн Английн "Манчестер Сити” өнгөрсөн талбайдаа даруухан өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:0-ээр буулгаж авч, Аваргуудын лигийн эрхээ авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 56 дахь минутад Делф оруулжээ.
Тэгвэл плей-офф шатанд Оросын "Ростов” клуб Голландын "Аякс”-ыг бутниргэж, шуугиан дэгдээллээ. Эхний тоглолтод Голландад болоход хоёр баг 1:1-ээр тэнцсэн. Тэгвэл хариу тоглолтод Оросууд өрсөлдөгчөө 4:1-ээр буулгаж авч, Аваргуудын лигийн эрхээ авлаа.
Мөн плей-офф шатанд Германы "Боруссия Мюнхэнгладбах” клуб Швейцарийн "Янг Бойз” клубыг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 9:2-оор бутниргэлээ. Эхний тоглолтод 3:1-аар хожсон бол өнгөрсөн шөнө талбайдаа 6:1-ээр хожсон юм. Тоглолтын 9, 64, 84 дэх минутад Торган Азар гурвыг оруулсан бол 33, 40, 77 дахь минутад Раффаэл хет-трик хийжээ.
ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих