Монгол Улсын хэмжээнд "ХАРВОНИ” эмийг 4681 хүн хэрэглээд байгаа тооцоо бий. Үүнээс 3209 хүний эмчилгээ дуусч, бүрэн эдгэрсэн бөгөөд ХӨСҮТ-ийн эмч нарын хяналт, судалгааны урьдчилсан тайлангаар эмчилгээний үр дүн 99% байгаа аж. Тус эмийг "Элэгний мэдээлэл үйлчилгээний төв”-өөс зөвлөгөө авч, эмчийн хяналтан дор хэрэглэх шаардлагатай юм байна. Аюулт өвчний улмаас хэдэн жил шаналсны эцэст "Омбол” ХХК-ийн АНУ-аас оруулж ирдэг тус эмийг хэрэглэж, богино хугацаанд буюу 3 сарын хугацаанд эрүүл, саруул болсон гэх Б.Цогтгэрэл бидэнд хандсан юм. Тэрээр "Энэ аймшигт өвчнөөр шаналж, хорвоогийн мөнх бусийг үзэж буй олон мянган хүн бий. Хаана хандаж, ямар эмчилгээ хийлгэхээ мэдэхгүй яваа хүмүүсийн эрүүл мэнд, цаг хугацааг хөнгөвчлөхийн тулд өөрийн туршлагаасаа хуваалцмаар байна” хэмээн ийнхүү ярьлаа.
-Хэзээнээс элэгний вирүсээр өвчилсөн бэ? Анх хэрхэн эмнэлгийн байгууллагад хандаж байв?
-Одоогоос гурван жилийн өмнө хэнгэрэг цоорсон оноштойгоор мэс засалд орж хэнгэрэгээ нөхүүлсэн юм. Энэ үеэс хойш биеийн байдал дордож, бүх бие шарлаж, хэвтэрт орсон. Нүдний цөцгий, хумс, хуруу, бие ногоорч эхлэнгүүт "Шарлаж байгаа юм байх” гэж бодоод ХӨСҮТ-д очоод үзүүлж, шинжилгээ өгтөл шарлаагүй байсан.
Вирүсын шинжилгээ өгтөлямар нэг вирүс илрээгүй. Цөснөөс шалтгаалсан өвчлөл гэсэн оноштойгоор Шастины нэрэмжит нэгдсэн эмнэлэгт 14 хоног эмчилгээ хийлгэсэн. Гэтэл цөс битгий хэл бусад эд эрхтнүүд эрүүл гээд онош нь тогтоогдоогүй. Боломж байвал гадагшаа явж үзүүлэхийг зөвлөсний дагуу БНСУ-д очиж шинжлүүлтэл С вирүс илэрсэн. Нарийн шинжлүүлтэл 1000 гаруй байгаа учир ойрын хугацаанд авсан шинэ халдвар байсан тогтоогдсон юм. Монголд шинжлүүлэх үед далд, илрээгүй шатандаа байсан юм билээ.
-Энэ өвчний шинж тэмдэг хүний бие эрхтэнд хэрхэн илэрдэг юм бол?
-Элэгний вирүстэй болчихоор өөрийн эрхгүй ядарч сульдаад, хэвтээд л баймаар санагдаад байдаг юм билээ. Ер нь нийгмийн идэвхигүй болчихдог юм уу даа. Хүн ер нь унтаад, сэрэхээр эрч хүчээ сэлбэчихсэн, сэргэлэн цовоо болдог биз дээ. Гэтэл эсрэгээрээ сул, ядруу л байгаад байдаг. Ер нь эрүүл байна гэдэг чинь хамгийн том аз жаргал шүү дээ. Сар шинийн баяр маргааш болох гэж байх үед хамаг бие маань шарлаад комонд орсон байдлаар эмнэлэгт хүргэгдэн ирж байсан.
-Энэхүү өвчнийг эмчлүүлж, даван туулсан туршлагаасаа уншигчиддаа хуваалцана уу?
-Манай Улсад С вирүсийг эмчлэх эмчилгээ цагаа тулахаар байдаггүй юм билээ. Тухайн үед элэгний С вирүс эмчилдэг арга, эмчилгээ ч байдаггүй байж.Олон ч газраар явсан даа.Аливаа эмнэлгийн байгууллагад хандахаар "Гам барь, өөх тостой, хурц хоол идэж болохгүй” л гэж зөвлөдөг байлаа. Үүнийг уугаад "нам дарагдана”гэсэн баттай эмчилгээ байхгүй байсан.
БНХАУ-аас эмч нар ирсэн гээд үзүүлэхэд "Бид чадах чинээгээрээ эмчлэхийг хичээх боловч урт хугацаа шаардлагатай” гэсэн. Аюулт өвчин аминд тулахаар юу ч байсан эмчлүүлэхийг л боддог юм билээ. Хэсэг хугацааны дараа шинжилгээ өгөхөд 1 сая орчим вирус болчихсон байсан. Маш хурдацтай өсөж байна гээд их сандарсан ч тухайн эмчилгээгээ үргэлжлүүлсэн боловч удалгүй 5 сая болчихсон. Эмчилгээ хийлгээд байгаа мөртлөө яагаад өсөөд байгааг тодруулсан. Харин сарын дараа эмчилгээгээ үргэлжлүүлээд шинжлүүлэхэд 3 сая болчихсон байсан. Эмчилгээний зарчим нь тухайн вирүсийг үржүүлж байгаад устгадаг юм гэсэн.
Харин анх энэ Харвони эм Монголд орж ирэх гэж байгааг сонсоод Хятад эмчилгээгээ зогсоосон юм. Хамгийн сүүлийн шинжилгээгээр 3 сая вирүстэйгээр Харвони эмийг эмчилгээг эмчийн хяналтанд ууж хэрэглэсэн.
Тус эмийг уухад эхний 7 хоногт толгой бага зэрэг өвдөх шинж илэрсэн. Гэсэн ч удалгүй толгой өвдөх нь больж, зовиур бага багаар арилж эхэлсэн. Гурван хайрцаг нь 1 курс болдог юм билээ. Нэг хайрцгийг ууж дуусаад шинжилгээ өгтөл үр дүн нь илт мэдрэгдсэн дээ. Хоёр дахь хайрцагаа уугаад талдаа орж байхад нь шинжлүүлэхэд вирүсгүй болчихсон байсан. Үргэлжлүүлээд эмчийн зөвлөсний дагуу 3 дахь хайрцагаа ууж дуусахад баталгаатай байхгүй болсон талаар эмч нар мэдэгдсэн.
-Одоо тэгэхээр ямар нэгэн зовиургүй, бүрэн эдгэрсэн байх нь ээ?
-Энэ жил би их аз жаргалтай байна. "Интермэд” гээд эмнэлэгт шинжилгээ өгтөл ямар ч вирүсгүй байна гэж гарсан. Хүн чинь нүд, чихэндээ итгэдэггүй юм билээ. Тэгэхэд баярын нулимс унагаад, сэтгэлээ барьж дийлээгүй. 2-3 жил өвчиндөө шаналсан хүн чинь богино хугацаанд эрүүл саруул болчихоор аргагүй шүү дээ.
Энэ эмийг би тааралдсан хүмүүстээ хэлдэг юм. Та бүхэнд хэдэн төгрөг чинь олдоно, эрүүл мэнд олдохгүй гээд л. Миний зөвлөгөөгөөр 2-3 хүн энэ эмийг ууж хэрэглээд, үр дүнг нь үзээд эхэлчихсэн байна. Харин санхүүгийн асуудал хүнд хүмүүст бага зэрэг ачаалалтай байх нь ойлгомжтой.
Саяхан 40 хувийг нь хөнгөлөх тухай яригдаад байна. Хэрэв энэ бодитоор хэрэгжвэл төр засгаас ард түмэндээ маш том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм. Мөн "Хас” банкны зээлээр олгодог талаар сонссон юм байна. Энэ эмийг авч чадах хүн байна, чадахгүй хүн байна. Монголчууд одоо сүүлийн үед ихэнх нь элгээр л хорвоогийн мөнх бусийг үзээд байна шүү дээ. Ер нь шинжилгээ өгч, элэгний эмчийн хяналтанд Харвони эмийг уух нь л хамгийн зөв сонголт. Өвчингүй л бол жаргал гэдэг их үнэн үг. Хэд хоногийн өмнө энэ сайхан мэдээгээ дуулаад, ах дүү, гэр бүлээрээ хачин сайхан баяртай байгаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18967
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих