Зуны дэлгэр цаг дуусч жуулчид нутаг буцаж эхэлжээ. Аяласан нутаг орноосоо дурсамж дүүрэн буцахыг аялагчид бүгд хүснэ. Монгол орноор аялаад буцаж буй жуулчид ямар дурсамжтай үлдсэн бол?
Элиса: Монголын газар нутгийг хараад надад ганц л зүйл бодогдсон нь хязгааргүй их эрх чөлөө. Монгол гэр дэх амьдралыг хараад буцаад цаг хугацаагаар аялсан юм шиг сэтгэгдэл төрсөн. 2016 оноосоо шууд 13 дугаар зуун руу очсон мэт үнэхээр өвөрмөц санагдсан. Хархорины музейд Монгол гүрний эртний нийслэлийг дахин сэргээж дүрсэлсэн байсан. Олон үндэстэн, шашин шүтлэг, соёлууд хот дотроо эв найрамдалтай оршиж байсныг хараад ихэд сайхан санагдсан. Мөн энэ их газар нутгийг та бүхэнд үлдээсэн өвөг дээдэсдээ талархахаас аргагүй.
Монголчуудын цөөхөн хувь нь хот суурин газруудад амьдарч бусад нь давтагдашгүй үзэсгэлэнт байгальтай газар амьдардаг юм байна. Үнэхээрийн өргөн уудам зэлүүд, тал нутаг гэдэг үг л толгойд бууж байна. Байгаль! байгаль!
Тим Копе: Хүмүүс Монголд өндөр байшин үзэх гэж ирдэгүй, тансаг буудал, амралын газарт амрах ирэх гэж ирдэггүй. Тэд чухам л ялгаатай соёл заншил, түүх, тухайн орон нутгийн өвөрмөц байгалийн тогтоц, үзэгдлийг л үзэх гэж мөнгө төлж ирдэг. Та бүхэнд гэж хэлэхэд өөрийн үндэснийхээ бахархалыг хадгалж яваасай гэж хүсэх байна. Барууны юм болгон мундаг, шилдэг гэж битгий бодоорой.
Елени Герцон: Азийн цөөнгүй орноор аяллаа. Танай баяр өөр юм. Морин уралдааныг хүмүүс маш сайхан гэж ярьж байна. Заавал очиж үзнэ дээ. Танай улсын баяр наадам тогтсон өдөр болдогтул нэлээд эртнээс бэлддэг юм байна. Хүн ихтэй юм.
Герта: Монголын хөдөө нутгаар аялсан хэсэг жуулчид нутгийн айлд саатсан юм. Гэтэл айраг анх удаа уусан бидний нэгнийх нь гэдэс эвгүйрхэж, байсхийгээд л гараад байв. Гэтэл өглөө босоод хартал хоносон айлыг тойроод цагаан цаас байсныг очоод хартал шөнөжин гүйлгэсэн Япон эрийн үйлдсэн ажил болох нь ойлгомжтой байлаа. Санаа нь зовсон жуулчны амьхандаа авсан арга хэмжээ нь байжээ. Мэдээж наанаа инээдтэй сонсогдож байгаа ч цаанаа харамсмаар.
Хьюмелс: Хөтөч, жолооч хоёрын харилцаанаас л Монголчууд ямар хүмүүс болохыг мэдэж болно.
Э.Нямцоож
zovsongolt.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих