Монголын Жүдо Бөхийн Холбооноос хүсэх нэгэн зүйл. Хишигбатын Эрдэнэт-Одод Хөдөлмөрийн баатар цол олгуулахаар Ерөнхийлөгчид тодорхойлт явуулж өгнө үү. Түүнийг 1992 оны Барселонагийн олимпоос эхлээд Бээжингийн олимп хүртэл Жүдо-Самбо бөхөөр ямаршуухан амжилт гаргаж хүнд хэцүү цагт хэрхэн яаж зүтгэж явсаныг үнэлэх буй за.
Нэгэн насны амьдралаа Их спортод зориулсан Хишигбатын Эрдэнэт-Од
Хишигбатын Эрдэнэт-Од Дархан хотод төрсөн. Булган аймгийн Сайхан сумын уугуул. Бөхийн самбо, жүдо барилдааны тамирчин. Монголын спортын түүхэнд улсын аварга шалгаруулах тэмцээнд /Жүдо/ 16 жил дараалан түрүүлсэн тамирчин цорын ганц байдаг нь гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од юм.
1998 онд Их шавийн дээд сургуулийг төгссөн. Самбо, жүдо бөхийн дасгалжуулагч мэргэжилтэй. 1988 оноос самбо, жүдо бөхөөр хичээллэж, 15 настайдаа спортын мастер, 16 настайдаа ОУХМ, 17 насандаа Барселонагийн олимпод, 23 насандаа гавъяат тамирчин болсон. ХХ зууны шилдэг 10 жүдочны нэгээр өргөмжлөгджээ.
Самбо бөхийн Дэлхийн 5 удаагийн аварга, 3 мөнгө, 2 хүрэл, Монгол Улсын 10 удаагийн аварга,
Жүдо бөхийн төрлөөр 1992, 2000, 2004, 2008 оны Барселон, Сидней, Афин, Бээжингийн зуны олимпийн наадамд оролцжээ.
Жүдогоор Ази тивийн 3 удаагийн аварга болжээ. 1997 оноос эхлэн Монгол Улсынхаа "Шилдэг тамирчнаар” 8 удаа өргөмжлөгджээ.
Ч.Амар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих