"Токицүказэ" дэвжээний сүмоч Монгол Улсын начин Алтангадасын хүү Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайлахаар болжээ. Жонокүчи, Жонидан, Санданмэг 7:0 гээд түрүүлээд л гараагаа эхэлж, Жюүрёод 2 түрүүлж, Комүсүби цолтой барилдаж, хөл мэхний уран гайхамшигийг үзүүлж явсан Токитэнкү маань хүнд өвчин тусан чансаа буурсан тул зодог тайлах шийдвэрээ гаргасан байна. Түүний цаашдын ажил амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Д.Нэргүй
zaluu.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18974
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих