Өнгөрсөн бямба гарагт Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны
Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөлөө. Тус хурлаар "Рио-2016” Олимпийн тайланг хэлэлцсэнээс гадна МЖБХ-ны зарим тамирчин, дасгалжуулагчыг төрийн одон медальд тодорхойлов.
Тодруулбал, тус холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг Улсын баатар, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Д.Сумъяа нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор болсон байна.
Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Ч.Базарсүрэн нарыг гавьяат дасгалжуулагч цолд тодорхойлохоор санал нэгджээ.
Г.Тэгшсүрэн
http://www.shuud.mn/content/read/472759.htm
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих