Сүүлийн үед хошин урлагийн продакшнууд хоорондоо холио солио хийж, үзэгчдийг төөрөгдөлд оруулж байгаа нь нууц биш. Хошин урлагийнхны анхдагчуудын тоонд зүй ёсоор ордог "Шинэ үе” продакшн сүүлийн үед уран бүтээлийн хувьд зогсонги байдалтай байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн жилээс эхлээд хэрэлдэж, муудалцаж, хамтлагаа орхиж байгаа хүний цуваа тус хамтлагаас тасраагүй. Тэгвэл энэ удаад хамтлагаа орхих буухиаг тус хамтлагийн жүжигчин Сөрөлт, Ганбаа нар үргэлжлүүлж, хошин урлагийн хамгийн отгон продакшн "Эмоци” –той гар нийлэн ажиллахаар болсон байна. Оюутан ахуй цагаасаа шинэ үед харъяалагдаж, явсан тэд одоо л жигүүрээ дэлгэх цаг болсон гэж үзсэн бололтой. Хоёр уран бүтээлчийн хувьд, жүжигчин Сөрөлт дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран Бөхийн өргөөнд хоёр ч удаа тоглолтоо тавиад амжсан бол Ганбаагийн хувьд, хувийн амьдралаараа хэсэг сенсааци тариад авсан удаатай. Шинэ бүрэлдэхүүнээр хүчээ сэлбэсэн "Эмоци” продакшн ээлжит уран бүтээлдээ ханцуй шамлан ороод байгаа бөгөөд тэд чухам ямар бэлэг барихыг л хүлээх үлдлээ.
Эх сурвалж: Zone.mn
Д.Цэцэг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18998
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих