Морь жилд суудал өнцөгдсен эрхмүүдийн нэг бол Соёл, спорт, аялал жуулчлалын яамны, Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл юм. Түүнтэй холбоотой өөрийн салбарт хамаатан садангаа ажилд авч, тойрон хүрээлэгчдийн бүхэл бүтэн "арми" байгуулсан гэх мэдээлэл тасрахгүй бололтой. Танил талаа ажилд томилсон тухай шинэ мэдээллүүд ч хөвөрсөөр байна. Энэ бүхнээс тэрээр өөрөө болон яамны ажилтнууд нь ч багагүй залхсан бололтой. Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга "Нэг удаа хариу тайлбар хийсэн, одоо дахиж юу ярих вэ. Тэгээд ч хэрүүл хийх сайн зүйл биш" хэмээн ойр дотныхондоо ярьсан байна.
Ч.Гэрэл
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=190
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих