Худалдаа, үйлчилгээний салбарын үйлдвэрлэлт аймгийн дотоодын нийт бүтээгдхүүний үйлдвэрлэлтэд 20 хувийг эзэлж байгаа нь цар хүрээний хувьд бага биш юм. Тус аймгийн хувьд УБ хоттой 656 км-т зассан замаар холбогдсон, урд, хойд талаараа хилийн боомт газруудтай ойр, төвийн эрчим хүчинд бүх сум холбогдсон зэрэг худалдаа,үйлчилгээ эрхлэгчдэд боломжтой орчин бүрдсэн онцлогтой. Дээрх мэдээллээс харахад худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдээс гадна албан секторт ажиллагсадын хувьд дийлэнх нь худалдаа эрхлэгчид байдаг.
Дорнод аймгийн бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалтыг 21 аймгаар харьцуулан авч үзвэл манай аймгийн хувьд 6 дугаарт байна.
2014 оны байдлаар 1483 цэг салбар худалдаа, үйлчилгээ эрхэлж байна. Нэг цэг, салбарын цаана 3-4 хүн хамааралтай байдаг гэсэн судалгаа бий. Худалдааг эрхлэх хэлбэрээр нь авч үзвэл: 80.0 гаруй хувь нь жижиглэнгийн, 20.0 хувь нь бөөний худалдаа эзэлж байгаагаас харахад сүүлийн жилүүдэд бөөний цэг, салбарууд бий болсон байна. Хүнсний бараа татан авалтыг 40.0 орчим хувийг УБхотоос татдаг. Гутал, хувцас зэрэг барааны 80.0 орчим хувийг БНХАУ-аас татан авалт хийдэгбайна.
Дорнод аймагт зүүн хөгжлийн тулгуур төв хот юм.
Аймгийн хувьд мал олонтой, малын гаралтай түүхий эдийн үнэ УБ хотын ханштайбараг ижил байдаг зэргээс шалтгаалж хүн амын худалдан авах чадвар сайн байдаг ньхудалдаа эрхлэгчдэд таатай байдлыг бий болгож байдаг.
Албан бус худалдаа эрхлэгчид төвлөрсөн захад худалдаа хийдэг.Ийм учраас худалдааэрхлэгчдийн ажиллах нөхцөл харьцангуй сайн бөгөөд цаашид гадуур ил задгай худалдаа эрхлэдэг иргэдийг битүү зах барьж өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэй байна.Сүүлийн 5 жилийн байдлаар Дорнод аймгийн худалдааны салбарын борлуулалтыг авч үзвэл 2013 болон 2014 онуудад огцом өссөн үзүүлэлттэй байна.
Худалдаа, үйлчилгээний нэгдсэн тохилог төвүүдийг барьж, байгуулахад аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчид өөрсдөө санаачилга гаргаж аймгийнбодлого чиглэлд санал өгч төлөвлөлтөд оруулах зэргээр худалдаа, үйлчилгээ эрхлэхорчиноо сайжруулахад анхаарах шаардлагатай байна.
Үйлчилгээний салбар
Дорнод аймгийн ДНБ-ний 30 гаруй хувийг үйлчилгээний салбарт үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүдэд бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засварлах үйлчилгээ, тээвэр, агуулахын аж ахуй, холбоо, санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагааны салбарт өсөлт гарч байна. Үйлчилгээний салбар өргөжин хөгжиж байгаа хэдий ч үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын түвшинд хүрээгүй, үйлчилгээний үнэ өндөр хэвээр байна. Мөн үйлчилгээний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр их зүйл хийх шаардлагатай байна.
Статистикийн хэлтэс
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих