Ерэн оны шилжилт өөрчлөлтөөс хойш хэсэгтээ л Монголчууд урлагаар цангасан. Харин тэр цаг үеийг, нийгмийн сэтгэлзүйг мэдэрч, гарч ирсэн нөхдүүд бол шинэ цагийн хошин урлагийнхан гэхэд болно. Тэрчлэн өдгөө ч элдэв янзаараа дуудуулдаг хэрнээ уран бүтээлээ хийцгээгээд, улс амьтныг инээлгээд явцгааж байгаа нь бас үнэн. Мэдээж одоо цаг үе өөр болсон. Соёл урлагийн зах зээл ч нэг үеэ бодвол төрөлжиж байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд хошин урлагийн хамтлаг продакшнууд ч өнгө төрх, агуулга хийгээд хэлбэртээ анхаарал тавих хэрэгтэй болсон. Түүнчлэн хошин урлагийн ноён нурууд болсон нөхдүүд хаана юу хийж байгаа нь сонин байдаг.
Тэгвэл "Шинэ үе” продакшныхан талаар нэг тарсан уу гэлтэй байна. Учир нь тус хамтлагийн Ганбаа, Сөрөлт хоёр "Эмоци” продакшнд орсон бол, Г.Ундармаа, Хүрлээ хоёр "Х-Түц” хамтлагт оржээ. Тэгэхээр "Шинэ үе” тарсан уу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж таарч байгаа юм. Ер нь бол Бооёо, Ундармаа нарыг түнжин хагарсан тухай мэдээлэл хоёр жилийн өмнөөс гарч байсан билээ. Алтан портнёр гэгддэг энэ хоёр жүжигчнийг хэвлэлүүд хоорондоо маргасан хэмээн бичиж байхад, тэд харин албан ёсны тайлбар хийгээгүй юм.
За харин Л.Сөрөлтийн тухайд өмнө нь хэвлэлд ярихдаа "-Бооёо ах "Шинэ үе” надгүй ч уран бүтээлээ хийж л байх ёстой” гэдэг. Дотроо бодолтой л байгаа шүү дээ, тэр хүн. Нэрнээс нь бодоход ч "Шинэ үе”. Уран бүтээлчид орж л байдаг, гарч л байдаг. Гэхдээ үе үеийн уран бүтээлчид "Шинэ үе”-ийн нэр, уран бүтээлийг хөгжүүлж дэлгэрүүлэхэд үнэхээр мундаг хувь нэмрээ оруулсан. Тиймээс энэ сайхан хамтлагийн уран бүтээл зогсоно гэж байхгүй. Албан ёсоор хэлэхэд манай хамтлагт ямар ч тарсан, бутарсан, уран бүтээлээсээ няцсан зүйл байхгүй.” Хэмээн хэлж ярьж байсан удаатай. Гэхдээ тэр ямар ч байсан хамтлагаасаа явжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих