ЕТГ-ын дарга П.Цагаан ажлаа хүлээлгэн өгч, АН-ын даргад өрсөлдөх болсноо албан ёсоор зарласан билээ. Үүний дараа АН-ын удирдлагууд УИХ-ын ээлжит бус чуулган болж буй гэх шалтгаанаар намынхаа ҮЗХ-ы хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Гэвч эх сурвалжуудын өгүүлж буйгаар З.Энхболд, Н.Алтанхуяг нар П.Цагааны мэдэгдэл буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдлээс эмээсэнтэй холбоотой ийн шийдвэр гарсан гэх.
Учир нь АН-ын шинэ удирдлагын төлөөх өрсөлдөөнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багийнхан илүү "нүүж” буй юм. Тодруулбал АН-ын жирийн гишүүдийн дэмжлэгийг ихээр хүлээж байгаа Нээлттэй АН -шинэчлэлийн хөдөлгөөнийг гэхэд л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч асан С.Эрдэнэболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гадаад бодлого хариуцсан шадар туслах асан Д.Сайнбаяр нар удирдаж буй. Мөн Г.Батхүү, Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын МоАН санаачлага ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багийг дэмжиж буй бөгөөд энэ нь ҮЗХ-ы хурал дээр нилээн жин дарах нэгдэл юм.
Мөн зарим эх сурвалжуудын өгүүлж буйгаар П.Цагаан намын даргад өрсөлдөн, нэрээ татаад АН-ын ЕНБДарга болох магадлалтай бөгөөд энэ тохиолдолд АН бүрэн Ерөнхийлөгчийн багийн хяналтанд орно. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дараа АН-ын даргад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өрсөлдөнө гэх хүлээлт, таамаг улс төрийн хүрээнд өндөр байгаа билээ.
Э.Мягмар
шуурхай.мнURL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19021
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих