Өнгөрөгч бямба гаригт буюу 2016 оны наймдугаар дугаар сарын 27-ны өдөр Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрсөн билээ. Тус хурлаар "Рио-2016” Олимпийн тайлан, "Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна.
Мөн МЖБХ ажил үйлсээрээ тэргүүлж яваа тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгдсэн байна. Харин Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МЖБХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатар цолонд тодохойлсон гэсэн мэдээллүүд гарсаны дараа тэрээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.
"Хурлаа би удирдсаан. Сумьяагаа л баатарт тодорхойлсон..Би юугээл өөрийгөө цол тэмдгэнд тодорхойлоховдээ битгий уурлацгаа Don't worry" хэмээсэн байна.
Ч.Амар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих