Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа талаар олон нийтэд мэдэгдсэн. П.Цагаан нь 2009 оноос хойш Ерөнхийлөгчийн зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан билээ. Тэгвэл түүний орон УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан, эдийн засгийн ухааны доктор Ц.Баярсайханыг томисон байна.
Ц. Баярсайхан нь. Инженер эдийн засагч мэргэжилтэй. Ц.Баярсайхан 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 1996-1998 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Мөн тэрээр 2004-2008, 2008-2012 онд УИХын гишүүнээр сонгогдож улмаар 2004-2006 онд Монгол Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2008-2011 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж байсан төдийгүй УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон туршлагатай улс төрч юм.
2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажилласан байдаг байна.
Оллоо.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих