Японы Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Дорнод аймгийн Матад, Халхгол сум, Халхгол сумын Ялалт багийг сонгож "Зудын хүндрэлд байгаа хүүхдүүдэд зориулсан боловсролын болон Гамшгийн эрсдлийг бууруулах чадамжийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх болсон. Дээрхи төсөл 2016 оны 8-р сараас 2017 оны 1-р сарыг дуустал үргэлжлэх юм.Төслийн хүрээнд зуд болон байгалийн аливаа гамшгийн үед буюу дараа нь хүүхдүүдийн сэтгэл зүйг засах, боловсролын үйлчилгээг үзүүлэх, гамшаас биеэ хамгаалах, урьдчилан сэргийлэх дадал эзэмшүүлэх ажлуудыг хийх зорилготой сургалтын ажлуудыг хийх юм. Ингэхдээ төрийн болон мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж хамтрана. Өнөөдөр "Зудын хүндрэлд байгаа хүүхдүүдэд зориулсан боловсролын болон гамшгийн эрсдлийг бууруулах чадамжийг бэхжүүлэх” төслийн Харилцан ойлголцлын санамж бичигт Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М. Бадамсүрэн, Аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга О. Байгалмаа, Аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Н. Нармандах, Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б. Оргилсайхан гарын үсэг зурлаа. Улсын төсөв, хөрөнгө санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа үед гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байна.
DORNODMEDEE.MN
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19052
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих