Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс Монголын ард түмнээсээ уучлалт гуйсан талаар бид мэдээлсэн билээ. Түүнчлэн Д.Сумъяабазар эрхмийн хэлсэн үгнээс тодотгон хүргэж байна. Тэрбээр "Чөлөөт бөхдөө монголчууд их хайртай. 1961 онд үүссэн цагаасаа хойш медалиар сэтгэл, итгэлийн бэлэг өгч байсан холбоо. Риогийн олимпийн сүүлчийн өдөр Г.Мандахнаран маань сайхан барилдсан. Олон Улсын Бөхийн Нэгдсэн Төрлүүдийн Холбооноос ирүүлсэн бичгийг би та бүхэнд уншиж өгье.
"Маш олон тооны хүн энэхүү үйлдлийн гэрч болсон бөгөөд зохисгүй үйлдэл, холбооны нэр хүнд, эрх ашгийн зөрчлийн улмаас та бүхэнд хариуцлага тооцож байна. Энэхүү явдлын эцсийн шийдвэрийг гартал олон улсын ямар ч тэмцээнд оролцуулахгүйгээр түдгэлзүүлж байна. Та бүхэнд 2016 оны есдүгээр сарын 1-нээс өмнө хариулт өгөх ёстой. Хэрвээ та бүхэн үүнээс өмнө хариулт ирүүлэхгүй бол та бүхнийг хүлээн авсан гэж тооцно” гэж дурьдсан байна.
"Ёс зүйн алдаа гаргасан дасгалжуулагч багш нарыг 1000-10000 швейцарь франкаар торгох буюу гурав хүртэл жилээр бөхийн барилдаанд оролцуулахгүй байх” гэсэн Дэлхийн Бөхийн Нэгдсэн Төрлүүдийн Холбооны дүрэмд заалт байдаг.
Тэгээд бид МЧБХ-ны удирдлагын өмнөөс өөрсдийн тамирчин, дасгалжуулагчдаа хариуцлага тооцох болж байна. Зохисгүй үйлдэл гаргасан дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарыг ёс зүйн дүрмийг зөрчсөн, онцгой тохиолдолд хоёр жилээр чөлөөт бөхийн ямарваа нэгэн ажиллагаанд орохыг түдгэлзүүлэн гэсэн заалтаар шийтгэл ногдуулж байна” хэмээн өгүүлсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих