Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийсэн.
Тус холбооны зүгээс Риогийн олимпийн дэвжээнд зүй бус үйлдэл гаргасан үндэслэлээр чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг олон улс болон дотоодын бүх тэмцээн, чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хассан тухай мэдэгдсэн.
Үүний дараагаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар өөрсдийн байр сууриа илэрхийлэн мэдээлэл хийв. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр "Шударга бус зүйлтэй тэмцсэний төлөө МЧБХ-ноос ийм шийдвэр гаргаж байгаа нь буруу. Биднийг ороод ирэхэд хариилцан ярилцахгүй, сэтгүүлчдийн асуултад ч хариулахгүй гараад явж байгаа нь буруу. Энэ бол чөлөөт бөхийн холбооны ялзарсан хэдэн дарга нарын зохисгүй үйлдэл гэж харж байна. Шавийнхаа төлөө зүтгэсэн зүтгэлийг хормын дотор байхгүй болгож хүний эрхийг хасаж байгаад маш их гомдолтой байна” хэмээв.
Мөн тэрбээр Узбекийн бөхийн барилдааны дараа Дэлхийн чөлөөт бөхийн барилдааны ерөнхийлөгч албан ёсны мэдэгдэл хийсэн. Тэрбээр мэдэгдэлдээ манайд булхайтай шүүлт байгаа. Үүний эсрэг бид тэмцэж байгаа. Засаж залруулахад цаг хугацаа хэрэгтэй. Бид үүний эсрэг тэмцэх болно” гэсэн. Тиймээс ч булхайтай шүүлтийн эсрэг бид тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Дасгалжуулагч Б.Баяраа "Буруу шүүснээс болж хувцсаа тайлсан болохоос хувцсаа тайлсан болохоор буруу шүүсэн юм биш. Бид Арбитрын шүүхийн шийдвэрийг харна” хэмээв.
Г.Тэгшсүрэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих