Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх "Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан "100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг ирэх сарын 4-нд зохион байгуулах гэж байна.
МЗЭ, "Залуу зохиолчдын нэгдэл” болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хязгааргүй дуулал” ТББ хамтран хоёр жилд нэг удаа "100 яруу найрагч” төслийг санаачлан хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд анхлан 2013 онд "100 яруу найрагч-100 хайрын шүлэг” өдөрлөг зохион байгуулж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа "Миний төрсөн нутаг монголын сайхан орон” уриан дор зохион байгуулах юм.
Яруу найргийн өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах юм байна.
Г.Тэгшсүрэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих