Дорнод аймгийн Баянтүмэн сумын Түргэн багийн "Мангирт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 75 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.08.30-ны өдрийн 12:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 10 хүн, 2 автомашин, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 16:30 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн "Эрээн даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.08.30-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.
ОБЕГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих