Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б. Энхбаяр өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, БНАУ-ын Вена хотын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төвийн гүйцэтгэх захирал хатагтай Роза Логар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр дэд сайд Б.Энхбаяр энэ долоо хоногт УИХ-аас буцаасан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн талаар мэдээлэл өгөв. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулсантай холбоотойгоор дээрх хуулийн гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагын заалт хэрэгжих боломжгүй болж, эсрэгээр гэмт этгээд ял завших, хариуцлагаас мултрах нөхцөл байдал үүссэн тул хуулийг буцаасан.
Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс шинэ хуулинд агуулга, үзэл баримтлалын өөрчлөлт оруулахгүй бөгөөд төрийн бодлого, залгамж чанар, хүний эрхийг хамгаалах суурь зарчмыг баримталж, хуулийн хийдэл, уялдаагүй байдлыг арилган ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаа мэдэгдэв. Мөн түүнчлэн төлөөлөгчид Хууль зүй, дотоод хэргийн яамтай жендерт суурилсан хүчирхийлэл, гэрч хохирогчийг хамгаалах зэрэг чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Н.Болд
mminfo.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19123
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих