Өнөөдөр 9-р сарын 1-ний өдөр.Энэ өдөр аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн Зөвлөлийн дарга М.Бадамсүрэн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа Улсын тэргүүний Хэрлэн сумын 5-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо.Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 27 сургуульд 14297 сурагч суралцах бол нэгдүгээр ангийн 60 бүлэгт 1670 сурагч шинээр орно. Өнгөрсөн жилд аймгийн удирдлагын зүгээс боловсролын салбартаа анхаарч хөрөнгө оруулалт, бодлогоор дэмжин ажиллахын хамт Зорилтод жилийг зарлан ажилсны үр дүнд суралцагчдын сурлагын чанарт ахиц гарч улсын хэмжээнд тэргүүлж байгаа байр сууриа хадгалсан амжилтыг үзүүлсэн.Энэ жилийн тухайд боловсролын салбарт бүхий л байгууллага иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зорилтод жил болгож байгаа талаараа хичээлийн шинэ жилийн нээлтэнд нийт сурагчид, багш нар, эцэг эхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ онцолсон юм.
dornod.net

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19136
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих