2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1.300 гаруй цэцэрлэгт 240 гаруй мянган хүүхэд элсэн суралцаж байна. Өнгөрөгч 2015-2016 оны хичээлийн жилийн байдлаар сургуулийн өмнөх боловсролд 225388 хүүхэд хамрагдсанаас 89.5 хувь болох 201834 хүүхэд цэцэрлэгт, 10.5 хувь болох 23554 хүүхэд хувилбарт сургалтын үйлчилгээнд хамрагджээ.
Харин ерөнхий боловсролын сургуулиудад 69.1 мянган хүүхэд шинээр элсэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 768 сургууль ажилласан. Тэдгээрийн 82.8 хувь нь төрийн өмчийн, 17.2 хувь нь хувийн хэвшлийн дунд сургууль байгаа юм. Энэ жил мөн таван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж байна.
2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 790 гаруй сургуульд 561.6 мянган сурагч суралцах юм.
Их дээд сургуулиудын хувьд энэ жил 100 их, дээд сургуульд нийт 160 гаруй оюутан залуус суралцах юм байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө салбарын сайд их, дээд сургуулиудын удирдагуудтай уулзалт хийж, зөвлөмж хүргүүлжээ. Салбарынханы хэлэлцээний үр дүнд эдийн засаг хүнд байгаа ийм үед их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байхаар болсон байна.
Мөн энэ жил орлоготой оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна насан туршийн боловсролын 308 гаруй төвд 10.1 мянган суралцагч хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.
gereg.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих