Дорнод аймагт боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жил эхэлж байна. Зүүн Бүс нутагт багшийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж ирсэн одоо Их сургуулийн статустай ажиллаж байгаа Дорнод Их сургуулийн 2016-2017 хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо.Зүүн бүсэд багш, нийгмийн ажилтан,төрийн захиргаа, уул уурхай зэрэг 20 гаруй мэргэжлийн чиглэлээр бакалавар, магистр, докторын зэрэг олгох сургалтуудыг явуулж байгаа Дорнод Их сургууль энэ хичээлийн жилд шинээр 100 гаруй оюутан элсүүлж нийтдээ 800 гаруй оюутантайгаар хичээлийн жилээ угтан авлаа.Дорнод Их сургууль нь дотоодын төдийгүй БНХАУ, ОХУ, Япон, Солонгос зэрэг улсаас 80 гаруй оюутанг элсүүлэн суралцуулж байгаа юм. Дорнод Их сургууль нь 2 жилийн өмнөөс эхлэн Их сургуулийн эрхээ авч дэргэдээ ерөнхий боловсролын лецей сургууль мөн хүүхдийн түшиц цэцэрлэгтэй болсон байна. Өнөөдөр болсон хичээлийн шинэ жилийн нээлтэнд аймгийн засаг дарга М.Бадамсүрэн оролцож нийт оюутан, багш нарт сурлагын өндөр амжилт хүсээд: Дорнод аймгийн ИТХ-аас Дорнод аймгийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталж аймгаа хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байгааг анхаарч аймгийн зүгээс Дорнод ИХ сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа гэж онцолсон юм.
zone.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19151
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих