МАН-ын бүлгийн хурал дууслаа. Нэлээд удаан хуралдсан энэ удаагийн хурлаар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болоод өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх есөн асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэсэн.
Бүлгийн хурлаас төрийн өндөр албан тушаалтан, төрийн захиргааны удирдах түвшний албан хаагчид гэдэг нь аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ-8 ба түүнээс дээш, мөн АА-6 ба түүнээс дээш цалингийн шатлал, зэрэглэлээр цалинждаг албан тушаалтнуудын цалинг хасах шийдвэрийг болиулсан байна.
Мөн 150 мкв-аас дээш талбайтай орон сууцнаас татвар авах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулахаар болжээ.
И.Болд
gereg.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих