Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс маргааш буюу энэ сарын 2-нд манай орны зүүн хэсгийг хар салхи дайрч өнгөрөх талаар мэдээлжээ. Өнгөрөгч өдрүүдэд Японыг дайрч өнгөрсөн Тайфун хар салхи маргааш манай орныг дайрах аж.
Энэ үеэр мөндөр, усархаг бороо орж, хүчтэй салхи салхилах төлөвтэй байгаа гэнэ. Албаны эх сурвалжын мэдээлснээр Японы арлыг дайрч, Владивосток орчмоор эх газар дээр гарч ирэн эрч нь суларч, манай орны зүүн талд тулж ирэх бөгөөд аажмаар нутгийн зүүн өмнө тал руу шилжин есдүгээр сарын 3-ныг хүртэл байрлах юм байна.
Гэхдээ арлын орнуудад нөлөөлдөг шиг хор хөнөөл манай оронд үзэгдэхгүй ч, 2-3 хоног усархаг бороо үргэлжлэн орж, салхины хүч 5-10 м/сек, зарим тохиолдолд 16-18 м/сек хүрэх тул болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ анхааруулж байна.
Б.Даваа
Монголын мэдээ
Монголын мэдээ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19165
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих