Багш нь сурагчиддаа далайд болсон нэгэн явдалын тухай ярьж өгөв.
- Далайн шуурга дэгдэж гэр бүлийн хоёрын сууж явсан усан онгоц живж эхлэв гэнэ. Аврах завинд ганц л хүний суудал үлдсэн байтал нөхөр нь эхнэрээ хаяад үсрээд суучихав. Хөөрхий эхнэр нь живж байгаа усан онгоц дээрээсээ сүүлчийнхээ үгийг нөхөртөө хандан хашгирчээ.... гээд , багш яриагаа таслан сурагчдаасаа
- Эхнэр нь нөхөртөө ямар үг хашгирсан бол? хэмээн асуухад сурагчид нь
- Би ч сохор байж дээ, чи сайнаа үзэхгүй дээ, чамайг тэнгэр ниргэнэ дээ гээд л сурагчид нь шуугилдаж гарав харин багш чимээгүй суугаад байгаа нэг хүүг олж харан
- Чи юу гэж бодож байна гэж асуухад нөгөө хүү
- Хүүхдүүдээ л сайн асраарай гэж хэлсэн байхдаа хэмээн хариулав гэнэ шүү. Багш гайхширан
- Тийм ээ үнэхээр тэгж хэлсэн, чи энэ түүхийг мэддэг байсан юм уу гэхэд хүү
- Үгүй ээ, зүгээр л манай ээж нас барахаасаа өмнө аавд тэгж хэлж байсан нь санаанд орсон юм аа гэж хариулжээ. Багш цааш нь
- Нөхөр нь ч гэртээ буцаж ирээд хүүхдүүдээ хайраар дутаахгүйгээр өсгөн хүмүүжүүлжээ. Аавыгаа нас барсаны дараа олон жилийн хойно хүүхдүүд нь аавынхаа тэмдэглэлийн дэвтэрийг олж уншихад
(Тэр минь эдгэршгүй өвчтэй болсон гэдгийг бид хоёр хоёулаа мэдэж байлаа. Бурхан минь би түүнийхээ оронд үхье гэж яасан их хүсэж байсан гэж сананаа. Гэвч түүнийхээ төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө миний хийж чадах цорын ганц зүйл бол түүнийгээ далайн их усанд үлдээх л байлаа. Амьдрах бол миний үүрэг юм.) гэсэн тэмдэглэл байсан юм гэнэ лээ.
Хүмүүсийг битгий яаруу шүүж байгаарай.... Юм болгон харагдаж байгаатайгаа адилгүй байдаг юм гэнэ шүү.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19170
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих