Спиртны наймааны од залуу хотын дарга хийгээд юу өөрчлөгдөв дор бүрнээ эргэцүүлж бодох л хэрэгтэй асуудал. Цэвэр ариун хөдөлмөрөөр амьдарч буй ядарсан малчдыг шулж эхлээд удаж байгаа хэмээн малчид гомдолтойгоор ярьж байна. Хэрлэн голын эргээр бэлчиж яваа малыг хулгай хийж байгаа аятай туулгаж авчирч мал амьтан саатуулдаг хэрэгцээгүй байр бэлдэж шудрагаар хөдөлмөрлөж яваа малчдын карманруу дайрч байгаа үйдэл нь мэдээж зохисгүй юм. Машин түр саатуулах байр байдаг болохоос мал сатуулж торгож байхыг амьдралдаа үзээгүй хэмээжээ. Нэг үхэр тус бүрээс 3,000 төгрөг зооглоод л байх уу? Уулаа даргаа малчид спирт зарж буяндаа бузар хийгээгүй энгийн Монгол ядарсан малчид гэдгийг ухамсарлах анхаарах нь зүйтэй. Малчид аа бүү зовоо дарга шиг дарга хийгээд өг туршлага тутаад байгаа бол Сүхбаатар аймгаасаа үлгэр жишээ авч малчид аа дэмжиж мал сүргийн бэлчих газар малын хашаа саравчтай аж ахуйн чиглэлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлээд хотоосоо гарга дараа нь Хэрлэн голын хөвөөгөөр бэлчээд байгаа малаа журмалаад 1 үхэр тус бүрээс 3,000 төгрөгөөр торгууль тавих хэрэгтэй. Ажилгүй хэдэн ажилчдаа хэрлэн голын эргээр мал хулгай хийлгэж байхаар хэрлэн голын эргэ дагуух хог түүлгэх хэрэгтэй байгальдаа ч тэр нутгийн иргэддээ ч тэр цэмцгэр харагдана.Мал саатуулах байрны гадна талд байгаа хогоо ядаж цэвэрлэ. Голын эргээр архидан согтуурч архи дарс хэрэглээд хог тарьж байгаа хүмүүсээ журмалж торгох нь илүү үр дүнтэй ажил болно. Дорнодоор дүүрэн шөнийн цагаар үүр цайтал тань шиг архи зардаг дэлгүүрүүдийн бизнес хүчээ аваад байгааг анхааралдаа авч ажлаарай.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19178
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих