Геологийн төв лабораторийн захирал Н.Тэгшбаяртай эдийн засгийнөнөөгийн байдлын талаар ярилцлаа
–Та АН-ын гишүүн. Өнөөдөр улс орны эдийн засаг сүйрэх хэмжээнд хүрсэн үү.Эрх баригчид ингэж байна?
-Аль ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гараад өмнөхөө магтаж байгаагүй. Данс нь улайсан Засгийн газар хүлээж авсан гэж МАН-ынхан ч, манайхан ч хэлдэг. Түүнээс биш тийм ашигтай, аятайхан ажил хийсэн улс орон авлаа гэж хэлж байгаагүй. Энэ бол уламжлал маягийн зүйл гэдгийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ.
–Тэгэхээр улс оронд хямрал нүүрлээгүй гэх үү?
-Би АНУ-ын 44 Ерөнхийлөгчийн ард түмэндээ хандан тангараг өргөхдөө хэлсэн үгийг уншсан. Бүгдээрээ "АНУ-ыг хямралаас гарах, ард түмнээ ажилтай болгох” гэсэн өгүүлбэр байдаг юм билээ. АНУ-ын засаглал шилжих болгондоо эдийн засаг нь хүндэрсэн, авлигажсан төр хүлээж авсан түүхтэй. Тийм болохоор МАН-ынхан эдийн засаг хүндэрсэн гэж бодож байгаа бол тэднийхээр л болог. 2012 онд АН-ынхан засаг аваад тийм зүйл ярьсан. 2020 онд аваад бас дууссан, хүндэрсэн, авлигажсан гэх зэргээр ярих байлгүй.
–Шинэ Засгийн газар хэмнэлт, таналт, хасалт гэдэг үгийг ярих боллоо. Хэмнэхнь зөв үү?
-Эдийн засаг тодорхой хэмжээгээр хүндэрчихээд байгаа үед хэмнэнэ гээд ядарсан иргэдийнхээ талхыг таллаад, тосыг граммлаад байж болохгүй. Харин ч бүр эсрэгээрээ нэмэх хэрэгтэй юм.
–Оюутны 70200 төгрөгийг хасчихлаа?
-Маш буруу. Гэр хороолол, хөдөөний оюутнууд 70200 төгрөгөөр амьдарч байсан. Ижий аав нь мөнгө нэхэнгүүт "Түрүүчийн сарын 70200 төгрөгөөр юу хийсэн” гэж асуудаг байлаа. 70200 төгрөг оюутнуудын хөрөнгийн баталгаа болж байсан. "Дараа сард 70200 төгрөгөө аваад өгье” гээд ном дэвтэр, үзэг бал хүртэл зээлдэг байлаа. Төр батлан даагч нь болж байсан. "Тугалын зовлонг бух ойлгодоггүй” гэдэг шиг төр засаг ард иргэдийнхээ асуудлыг мэдэхгүй байна.
–Оюутнуудад 70200 төгрөг олгож эхэлснээр архи уух, баар цэнгээний газраарявах "бэл”-тэй болголоо гэжзарим нь үздэг?
-Уух нэг нь ууж байгаа л биз дээ. Сталин "Нэг хүн үхэхэд эмгэнэл, сая хүн үхэхэд статистик” гэсэн байдаг. Нэг хоёр оюутан уусан учраас эмгэнээд байгаа байх. Төр хямралын үед иргэдээ халамж үзүүлж давна. Одонгийн мөнгө, хүүхдийн 20 мянга, гэр бүл бологчдын 500 мянган төгрөг одоо л хэрэгтэй байна. Тэтгэвэр, хүүхдийн мөнгө авдаг айлд зээл хүртэл олддог юм шүү.
–Тэгэхээр одоо хямралыг яаж давах вэ?
-Шинэ засгийн газар зээл ав, өр тавь, халамжаа хавтгайруул, татвараа багасга, хувийн хэвшлийн компаниудад батлан даалт гарга, итгэ найд.
–Хэнд итгэ гэж?
-Аж ахуйн нэгжүүдэд итгэх хэрэгтэй. Богинохон хугацаанд хямралаас гарах арга бол их бүтээн байгуулалт юм.
–Их бүтээн байгуулалт гээд зам тавиад мөнгөө дуусгачих юм биш үү?
-Зам тавиад хямралаас гарч байсан түүх бий шүү. Герман улс ямар ажил хийсэн санаж байгаа биз дээ. МАН-ын гишүүдийн хэлээд байгаа шиг өнөөдөр ч улс орон сүйрээд уначихсан биш. МАН-ын Эдийн засаг уналаа, сүйрлээ гэсэн PR явуулж байгааг гадны банк оруулж ирэх, томоохон ордоо зарах, эрх мэдлийн хувиарлалт хийх болов уу гэж харж байна.
–Тэгэхээр АН-ын гишүүнээс танай намын шинэчлэлийн талаар асууя?
-Шинэчлэл гэхээр алдаа дутагдал гаргасан хэдэн хүнийг хөөж явуулахын нэр биш. Бид дүрэм журмандаа өөрчлөлт оруулахыг л хэлээд байгаа юм. Тэр дүрэм журмынхаа хүрээнд явахыг л шинэчлэл гээд байгаа юм. Жолооч хүн замын хөдөлгөөний дүрмээ бариад явахад аваар, осолгүй зорьсон газраа цаг алдалгүй хүрдэг. Түүнтэй л адилхан гээд бодчих.
Б.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих