Байгаль хамгаалагчдын 10 жилийн нөр их хөдөлмөрийн дараа хулсны баавгай ховордсон, устах гэж буй амьтдын жагсаалтаас албан ёсоор гарлаа. БНХАУ хулсны баавгайнд онцгой анхаарал хандуулж, устах аюулд орсон талаар Дэлхийн байгаль хамгаалах санд анхааруулж байсны хүчинд олон зуун сая хүний анхааралд аваачиж чадсан юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар хулсны баавгайны тоо толгой хэд дахин өссөн байна. Үүнд Хятадын байгаль хамгаалагчид, амьтны хүрээлэнд өсгөн бойжуулагчдын хүч нөлөө асар их байжээ.
Хятад улс үндэсний бэлгэ тэмдэг болсон хулсны баавгайн тоо толгой өнөөдрийн байдлаар 1864-т хүрсэн байна. Тиймээс устах аюулд орсон амьтдын жагсаалтаас албан ёсоор гарлаа.
Тэгвэл нөгөө талаар таагүй мэдээлэл хэд хэд байгаа нь төрөл зүйлдээ хамгийн томд тооцогддог өмнөдийн горилл устах аюулд ороод байна.
Т.Бат
time.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих