УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт холбогдох ажлын хэсэг, байнгын хороодоор хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.
"Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэвлэлийн бага хурлын эхэнд дээрх асуудлаар бүлгийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, "Оруулж ирж байгаа гол гол заалтуудыг нь харахад богино хугацаанд үр дүнгээ өгөх болов уу гэхэд эргэлзээ төрөхөөр юм билээ. Үүнийг би харахдаа, хямралыг далимдуулж хайгуулын лицензээ нээгээд авья гэсэн зорилготой юм шиг харагдаад байгаа юм. Хайгуулын лицензээ нээснээр долларын ханш буурч, валютын ханш нэмэгдэнэ гэж байхгүй. Түүний оронд богино хугацаанд тодорхой арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байна. Экспортоо яаж нэмэгдүүлэх вэ, тухайлбал хамгийн бололцоотой орлого болох Оюу-Толгойн мөнгийг оруулж ирэх. Гэхдээ тухайн төслийн мөнгийг Монголдоо оруулж ирэх явдал юм. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ гадаадад хадгалж зарцуулна гээд тусгачихсан. Тиймээс мөнгө нь дотоодод шингэхгүй байна. Өөр нэг асуудал бол хандивлагч гэж байсан доноруудтайгаа харилцах харилцаагаа өргөтгөх явдал юм. Тэдэнтэй шинэ бололцоо боломжин дээр хамтарч ажиллах хэрэгтэй. Хөнгөлөлттэй нөхцлийн зээлүүдийг авах юм бол эдийн засагт дарамт болохгүй. Тэднээс 1 тэрбум долларыг босгох бололцоо байна гэж харж байгаа. Энэ мэтчлэн хэтийн чиглэлийг харах ёстой” хэмээн ярьсан юм. Түүнчлэн манай орны мал аж ахуй бол эдийн засгийг тэтгэх гол хөшүүрэг гэдгийг тэрбээр онцолсон.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр барилгын салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлаагүйгээс сүүлийн үед барилга дээрээ эд зүйл унаж, хүний амь насыг хохироох явдал цөөнгүй гарч байна. Төр иргэнийхээ амьд явах баталгааг хангадаг байх ёстой. Салбарын сайд удаа дараагийн үйлдлээс санамж авч, энэ гажуудлыг зогсоохгүй байгаа тул Засгийн газрын гишүүнээс огцруулах асуудлыг судалж, тодорхой хугацаанд харах болно. Энэхүү стандарт бус үйлдэл тухайн салбарт үргэлжилсээр байх юм бол сайдыг огцруулах асуудлыг дэвшүүлэх болно гэв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч мөн адил замын цагдаагийн бүтцийг өөрчилж, дотоодын цэргийг татан буулгасан нь хэр оновчтой байсан.Түүний хэрэгжүүлж байгаа салбарын шинэчлэлт зөв арга барилаар хийж байна уу үгүй юу гэдэг дээр дүгнэлтээ гаргах гэнэ. Замын тээврийн ослоор жилд 300 гаруй хүн нас барж байгаа нь салбарын сайдыг сайн ажиллаж байгаа гэдэгт эргэлзэхэд хүргэж байгаа гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Газрын тухай хуулийг энэ долоо хоногт холбогдох ажлын хэсгийн хуралдаанаар авч хэлэлцэнэ. Уг хуулинд газрыг эзэмших өмчлөх нэрийдлээр бусдад худалдах, бэлэглэх боломжийг нээж өгч байна. Зөвхөн эзэмших, өмчлөхтэй холбоотой 14 заалт тус хуулинд орсон байгаа тул санаачлагчид нь буцаахыг ажлын хэсгийн хуралдаанд илэрхийлэх болно. Төгрөгийн худалдан авалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20-30 хувиар буурсан нь төрийн алдаатай бодлогын үр дүн. Цалин тэтгэврйиг нэмэх биш өнгөрсөн оны ханшид нь барьж, тохируулга хийгээч ээ гэсэн байр сууриа энэ долоо хоногт УИХ-д тодотгож харуулна гэж ярьлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих