Өнөөдөр өглөө УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсан билээ. Тус хурлаар 2016 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан татвартай холбоотой бүх заалтыг татахаaр санал нэгджээ.
Засгийн газраас Хувь хүний орлогын албан татварыг хоёр шатлалтай болгох, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, Архи тамхины онцгой албан татварыг нэмэх, Үл хөдлөх хөрөнгийн татвар буюу 150 ам метрээс дээш байрнаас татвар авах, Автомашины цилиндрийн багтаамж 4500-аас дээш бол татвар авах, 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах зэрэг найман төрлийн татварыг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгаад байсан юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19244
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих