ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрээр 2016 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан татвартай холбоотой бүх заалтыг Засгийн газар буцаан татахаар болсон талаар мэдээлсэн юм. Шалтгааныг нь УИХ дахь МАН-ын бүлгийн улстөрийн шийдвэрээс үүдэлтэй хэмээн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээллээ.
Тодруулбал, төсвийн тодотголд тусгасан зарим асуудлыг МАН-ын бүлэг авч хэлэлцээд татвар нэмэх асуудлыг эргүүлэн татуулах улс төрийн шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ийнхүү дээрх шийдвэрийг гаргажээ.
Ингэснээр Засгийн газраас боловсруулан оруулж ирсэн төсвийн тодотголын тухай хуулиас хувь хүний орлогын албан татварыг хоёр шатлалтай болгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, архи тамхины онцгой албан татварыг нэмэх, үл хөдлөх хөрөнгийн татвар буюу 150 ам метрээс дээш байрнаас татвар авах, автомашины цилиндрийн багтаамж 4500-аас дээш бол татвар авах, 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах зэрэг найман төрлийн татварыг нэмэгдүүлэх санал буцаагдаж байна.
Мөн Засгийн газраас бүлгийн гаргасан шийдвэрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг хасахгүй байхаар шийдвэрлэв. Уг нь төсвийн тодотголд шүүгч, төрийн өндөр, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг бууруулах санал оруулж ирсэн. Гэвч ийнхүү УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлыг дэмжээгүй юм. Тиймээс Засгийн газар МАН-ын бүлгийн гаргасан улс төрийн шийдвэрээр цалин бууруулах саналуудаа ийнхүү буцаан татсан байна.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих