Бразилын Рио-Де-Жанейро хотноо паралимпийн XV наадам өнөөдөр нээлтээ хийлээ. Тэрээр манай улсаас байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөнө.
Өнөөдөр жүдо бөхөөр А.Мөнхбат, Б.Ууганхүү нар барилдах бол бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл оролцох юм.
Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлнэ. Тэрээр,
- 60 кг-д Б.Ууганхүү эзэн орны бөх Мэсута Понтэс,
- 66 кг-д А.Мөнхбат Пуэрто Рикогийн бөх Пэрэз Диазтай эхний тойрогт оноолт таарсан байна.
Харин хөнгөн атлетикийн төрлөөр анх удаа оролцож байгаа Г.Цогтгэрэл бөөрөнцөг болон зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19270
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих