Ийм үг хуулийн байгууллагынхны амнаас цухалзах боллоо. Энэ нөхрийг урьд нь шалгаж, буруутайг нь илрүүлэн тогтоосон ч прокурор хэрэгсэхгүй болгосон удаатай.
Тэр ч бүү хэл, түүнийг шалгасан хуулийн байгууллагын ажилтнуудыг ажлаас нь халж, сольж, зарим нэгийг нь албан тушаал буруулсан тохиолдол ч бий гэнэ. Уг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, ажиллах цар хүрээ нь нэрнээсээ эхлээд тодорхой. Гэвч бодит байдал дээр энэ сангийн хөрөнгө улстөрчдийн хэтэвч болсоор ирсэн. Энэ тухай манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн бөгөөд тодруулбал, ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 175, 274 дүгээр тушаалаар тус яамны өргөтгөлийн барилгын ажлыг тус сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэснээс үүдэн 2009 онд 317.5 сая, 2010 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 669.0 сая гээд нийт 986.5 сая төгрөг зарцуулсан задаргааг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад тус санг байгуулсан цагаас буюу Ч.Пэрэнлэй гэх эрхмийг толгойлж байх үеэс улбаатай санхүүгийн хууль бус үйл ажиллагааны талаарх зарим баримтыг хүргэж байна. Дашрамд мэдээллэхэд доорх мэдээллийн зармыг хууль хяналтын байгууллагынхан нягтлан шалгаж, Ч.Пэрэнлэй тэргүүтэнд эргүүгийн хэрэг үүсгэсэн юм. Харамсалтай нь, хад мөргөж, прокурор хэрэгсэхгүй болгожээ.
- 2008 онд яамны төсвийн ерөнхийлөн захирагч болон сангийн удирдах зөвлөл, сангийн ажиллагсдад 173.4 сая төгрөгийг төлөвлөгдөөгүй урамшуулал шагнал хэлбэрээр хувааж авсан.
- Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөс 2008-2009 онд нийт 252.1 сая төгрөгөөр ХХААХҮЯ-ны төвлөрсөн арга хэмжээний зардлыг санхүүжүүлсэн.
- 2006-2010 онд тус сангийн үйл ажиллагаанд хамаарахгүй ХХААХҮЯ-ны гадаад, дотоод томилолтын зардалд 142.4 сая төгрөг, яамнаас зохион байгуулсан хурал, зөвлөгөөн, хүлээн авалт гээд бусад арга хэмжээний зардалд 242.4 сая төгрөг гэвэл нийт 384.8 сая төгрөгийг санхүүжүүлсэн.
- Мөн тус сангийн хөрөнгөөс ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 112 дугаар тушаалаар Төв аймгийн Баянчандмань сумын Доргонтын эхэн дэх амралтын барилгын цахилгааны шугамын холболтын ажлыг зураг төсөвгүй, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 16.3 сая төгрөгийг "Цэлмэг ази” ХХК-д, зам, талбайн барилгын ажилд 17.2 сая төгрөгийг "Цүүрдэн” ХХК-д тус тус шилжүүлсэн.
- 2009 онд төлөвлөсөн 23 нэр төрлийн зардлаас 13-ыг нь хэтрүүлж, төлөвлөгдөөгүй найман төрлийн зардал нэмж санхүүжүүлсэн.
- Түүнчлэн 2009 онд батлагдсан төсвөөс цалин, нийгмийн даатгалын зардлыг 76.3 сая, гэрэл цахилгааны зардлыг 27.8 сая, тээвэр шатахууны зардлыг 32.2 сая, шуудан холбооны зардлыг 10.5 сая, бичиг хэргийн зардлыг 9.0 сая, дотоодын томилолтын зардлыг 22.1 сая, эд хогшил худалдан авах зардлыг 28.8 сая, төлбөр хураамжийн зардлыг 179.3 сая, урсгал засварын зардлыг 51.3 сая төгрөгөөр тус тус хэтрүүлсэн.
- 2009 онд 5215.0 сая төгрөгийн төлөвлөгдөөгүй зардал гарсан нь холбогдох байгууллагын шалгалтаар илэрсэн. Тодруулбал, ажиллагсдад олгосон урамшуулалд 53.8 сая, хоолны зардалд 9.9 сая, ОХУ-аас техник, тоног төхөөрөмж, буудай нийлүүлэх ажлыг зохион байгуулахад 454.2 сая, өмнөх оны буудайн төлбөрт 4697.1 сая төгрөг гарчээ.
Түүнчлэн тус санг тэргүүлж байсан Ч.Пэрэнлэй тэргүүтэй эрхмүүдтэй холбоотой бас нэг таагүй баримт нь тус сангийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2005 онд 32.4 сая төгрөг, 2006 онд 107.4 сая, 2007 онд 184.1 сая, 2008 онд 65.6 сая төгрөг гээд бүгд 357.1 сая төгрөгийн урамшууллыг төсвийн ерөнхийлөн захирагч, удирдах зөвлөлийн гишүүд, сангийн удирдлага болон ажилтнуудад олгож байжээ. Албаны хүмүүсийн өгүүлснээр зөвхөн энэ баримтаас харахад л "Атрын аян” нь хэт нэг тал руу туйлширсан, жижиг дунд бус харин дээрээ татлаатай томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн нь илт байгаа аж. Харамсалтай нь энэ тухай албаныхан одоо ч тодорхой тайлбар өгдөггүй. Харин хууль хяналтын байгууллагынхан "Улаанбуудайн гурилаар эх орны хэрэгцээг хангаж, импортын төмс, хүнсний ногоог өөрийн зах зээлээс гарган улмаар газар тариалангийн салбарт ажиллагсадыг ядуурлаас гаргах, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг бий болгоно гээд байсан хөтөлбөр жижиг аж ахуйн нэгж эрхлэгчдийг энэ мэт байдлаар огт дэмжээгүй” гэдгийг хэлж байгаа юм.
Тэгвэл энэхүү мөнгө Ч.Пэрэнлэйгээр дамжин хэн гэгч улстөрчдийн халаас руу урссаныг дараа, дараагийн дугаартаа үргэлжлүүлэн мэдээллэх болно.
Үргэлжлэл бий...
Д.ДОРЖ
Эх сурвалж: www.new.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих