Хойд Солонгос улсад өнөөдөр газар хөдөлсөн талаар Өмнөд Солонгосын Геологи судалгааны төвөөс мэдээлснийг иш татан "AFP” агентлаг мэдээллээ. Тус улсын хойд хэсэгт байрлах Сунгибаехам тосгонд 5.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар албаныхан мэдээлж байна.
Сөүлийн эрх баригчид уг чичирхийллийг газар хөдлөлт эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Пхеньян өнгөрсөн оны эхээр цөмийн туршилт хийсэн билээ. Цөмийн туршилт хийх үед газарт 5.1 баллын чичирхийлэл мэдрэгдсэн юм.
Саяхан тус улсын удирдагч Ким Чен "Ун Бид тун удахгүй дараагийн цөмийн туршилтыг хийх болно” гэж мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19290
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих