БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Онцгой байдлын албанд 10 орчим төрлийн 2400 гаруй ширхэг техник, багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Техник багаж хэрэгсэлд 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ой, хээрийн түймэр унтраах 6 ширхэг автомашин, зөөврийн усан шахуурга /мотопомп/, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз зэргийг хүлээлгэн өгчээ.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд ноён Шин Хай Мин нар оролцож буцалтгүй тусламжаар олгож буй ой, хээрийн түймэр унтраах автомашин, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээн авах баримт бичигт гарын үсэг зурлаа.
Ой, хээрийн түймэр унтраах туулах чадвар бүхий 21 тонны усны багтаамжтай, гал унтраах орчин үеийн эдгээр автомашиныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгч түлхүүрийг гардуулсан бол дагалдах зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй багаж хэрэгсэл төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад хуваарилагдан очиж байгаа ажээ.
Н.Гэрэлтуяа
bolod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих