Дорнод аймгийн Хэрлэн сумын Хашаатад малын боомын өвчлөл гарч хорио цээрийн дэглэм тогтоосон ба тус нутагт амьдардаг "Н”-д боом өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчлэгдэж байна. Оношийг баталгаажуулахаар өвчтнөөс авсан сорьцод ЗӨСҮТ-д шинжилгээ хийгдэж байгаа ба тархвар судлалын холбогдлыг тогтоохоор тус газарт мэргэжлийн баг ажиллаж байна. Иймд малчид, иргэдэд доорх сэрэмжлүүлгийн өгч байна.
Сэрэмжлүүлэг:
· Боомын голомтот нутгийн малыг боомын эсрэг дархлаажуултад хамруулах
· Шалтгаан тодорхойгүй мал үхсэн тохиолдолд аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх
· Үхсэн малын мах, түүхий эд, арьс ширийг ашиглахгүй, бусдад худалдахгүй байх
· Хэрэв үхсэн малд хүрэх зайлшгүй шаардлага гарвал хамгаалах хувцас, халад, бээлий өмсөж занших (тухайн хувцасыг дахин хэрэглэхгүй байх)
· Мах, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэт боловсруулж хэрэглэх, мах худалдан авахдаа малын гарал үүслийн гэрчилгээг тодруулах
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих