Их Британийн иргэн наймдугаар сарын 31-нд манай улсад аим алджээ. Тодруулбал, Их Британийн уулчин, парапланы нисэгч 53 настай Стив Нэш бусдын гарт амиа алдсан байна. Тэрбээр Монголд өөрийн хамтрагч Гарет Астоны хамт Улаанбаатараас баруун тийш 400 километрын зайтай, 3900 метрийн өндөр Хангай Нурууны оргилд гарах зорилготой байсан аж.
Гэвч парапланы нисэгчид наймдугаар сарын 30-ны орой нутгийн иргэдийн гэрт хоногложээ. Харин маргааш өдөр нь аялалаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч Гаретийн хуучин шарх сэдэрсний улмаас аялалыг үргэлжлүүлэх боломжгүй болсноор өглөө нь Стив ганцаараа цааш явжээ.Ийнхүү явахдаа мөнгөө дээрмдүүлж, бусдын гарт амиа алдсан байна. Тус хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19314
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих