Ой хээрийн түймэрт өртөж орон гэргүй болж хохирсон иргэдэд Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол гэр олгохоор шийдвэрлэж уг гэрүүдийг Дорнод аймгийн сумдад татан авах ажлыг аймгийн зүгээс шийдвэрлэж гэр орноо алдсан иргэдэд олгож эхлээд байна. Дорнод аймагт 15 ширхэг давхар эсгий туурга дээвэртэй, шалтай, брезинтэн болон даавуун бүрээс бүхий иж бүрэн гэрийг зуух яндангийн хамт нийлүүлсэн байна. Дээрхи гэрүүдийн 10-г нь Сэргэлэн сумын иргэдэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр болон аймгийн ИТХ-н төлөөлөгч Л.Түвдэнням сумын удирдлагууд хүлээлгэн өглөө. Хэдийгээр гал усны аюул хэлж ирэхгүй ч гэсэн манай аймагт зонхилон тохиолддог тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, түүнд хүн бүр идэвхи санаачлагатай ажиллах нь чухал.Аймаг орон нутгийн зүгээс ч тодорхой бодлогыг тодорхойлж урьдчилан сэргийлэх ажил болон мэргэжлийн байгууллагыг чадавхижуулах ажлуудыг хийж байгаа гэдийг албаныхан онцолсон юм.Хүйтэн сэрүүн болохоос өмнө өөрийн гэсэн гэр оронтой болсондоо иргэд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.Дорнод аймагт ирсэн гэрүүдийг түймэрт өртсөн 4 сумын 15 өрхөд олгох юм.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19335
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих