Нар хур тэгширсэн намрын энэ өдрүүдэд сайн мэдээ ар араасаа ард түмнийхээ сонорыг мялаасаар байна. Бразилийн Рио-де-Жанейрод манай тамирчид өнгөлсөн бол өдгөө паралимпид ч мөн одтой байна. Харин загварынхан дундаа хамгийн томд тооцогддог "загварын олимп”-д манай урдаа барьдаг моделиудын нэг Э.Энхболд түрүүлсэн таатай мэдээллийг уншигчид даа хүргэж байна. "Asian Model Association” болон "SMI Solid” компани нарын хамтран зохион байгуулсан тус тэмцээнд Азийн бүх орнуудын шилдэг моделиуд оролцсон бөгөөд ийнхүү гранпри шагнал манай улсынх боллоо.Модель Э.Энхболдын хувьд 3 шагналын эзэн болсон бөгөөд хамгийн хамгийн байж бахдам амжилт үзүүллээ.
Түүний тэргүүлсэн эхний номинац бол интернет санал асуулгад тасархай түрүүлжээ. Хэдийгээр бид 3 саяуулаа боловч 30 сая ард түмэнтэй улсаас илүү Э.Энхболдыгоо дэмжиж атгасан гар шиг байж энэхүү хүндтэй шагналыг авсан юм.
Дараагийн манлайлсан төрөл бол модель хүний хамгийн чухал, фото төрөлдөө мөн л тэргүүлжээ. Э.Энхболдийн мэргэжлийн моделийн хамгийн гол үзүүлэлтүүд болон зураг авалтад хувирах чадвар, олон жилийн туршлага нь энэ төрөлд тэргүүлэх томоохон түлхэц болсон биз ээ. Түүнд цоо шинэ дүр төрхийг коллекц бүрээрээ бэлэглэдэг "Говь” компанийн хамт олонд энэхүү шагнал бас хамаатай. Харин гурав дахь шагналын хувьд мэдээж шилдгийн шилдэг гранпри байлаа. Эдгээр шагналууд дээр нэмэгдэн Хятадын алдартай кино компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан талаарх мэдээлэл цахим ертөнцөд шуугиж байна. Ийнхүү шилдгийн шилдэг байсан Э.Энхболддоо нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.
PHOTONEWS.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих