URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19348
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Өнгөрсөн сарын сүүлээр Ганга нуурын чуулга уулзалт болсоны дараагаас ширгэж үгүй болж буй нуурын талаар мэдээлэл гарч эхэлсэн. Ганга нуурын эргэн тойронд өнгөрсөн долоодугаар сард хур тунадас багатай, хөрсөн дээр 29 хоног 40-60 градусын халалттай, ууршилт ихтэй байсан нь Ганга нуурын ус татрахад нөлөөлсөн гэж аймаг, сумын мэргэжилтнүүд үзэж байна. Энэ сарын 7-9-ийн өдрүүдэд Дарьганга сумын нутагт бороотой байсан бөгөөд есдүгээр сар гарсаар хур тунадас орж эхэлснээр нуурын ус сэргэж эхэлж байгаа аж. Ганга нуур 1986, 2011 онд байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж ус татарч байсан удаатай. Одоогийн байдлаар аймгийн БОАЖГ, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран Ганга нуурыг хашаажуулах, сумын ЗДТГ-ын зүгээс ойр орчмын булгийг хашиж хамгаалах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola
Сэтгэгдэл бичих